БАЙГАЛЬ ОРЧИНЫ ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ..... оны ... дүгээр сарын ... өдрийн ... тушаалын хавсралт
БАЙГАЛЬ ОРЧИНЫ ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН
БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР
Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан хууль эрх зүйн акт, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого, аймгийн стратеги төлөвлөгөө зэрэг хууль тогтоомж, бодлогын баримт бичигт үндэслэн “БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР”-ийг боловсруулав.
Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Төрийн байгууллага төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтын дагуу төрийн байгууллага бүр төрийн албан хаагчдад зориулсан сургалт хөгжил, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг заавал боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүргийг хүлээсэн.
Тус байгууллага нь төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөр өмнө боловсруулсан боловч байгууллагын дотоод нөөц бололцоо, төсөв санхүү зэргээс улбаалан албан хаагчдын хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чаддагүй байсан.
Иймд төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийг бүрэн хэрэгжүүлэх, туршлага ур чадварыг хөгжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах нийгмийн баталгааг хангах арга хэмжээг үе шаттай, тасралтгүй төлөвлөж, нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
- Өнөөгийн байдал
Аймгийн Засаг даргын 2023 оны А/18 дугаар захирамжаар байгууллагын бүтэц орон тоог 33 албан хаагчтай байхаар баталсан.
Албан тушаалын ангиллаар авч үзвэл: Төрийн захиргааны 27 албан хаагч, төрийн үйлчилгээний 6 албан хаагч тус тус байна. Одоо 25 албан хаагч байгаагаас 16 нь эмэгтэй, 9 нь эрэгтэй албан хаагч байна.
Албан тушаалын төрлөөр авч үзвэл: удирдах албан тушаалд 1, гүйцэтгэх албан тушаалд 30, туслах албан тушаалд 2 хүн ажиллаж байна. Сумын байгаль хамгаалагч 13 байх ёстойгоос одоогоор 4 эмэгтэй, 4 эрэгтэй байгаль хамгаалагч ажиллаж байна. 5 сум нь байгаль хамгаалагч байхгүй.
Насны ангиллаар авч үзвэл: Нийт албан хаагчдын хамгийн их нь 35-44 насны залуучууд 13 буюу 52%, 25-34 нас 7 буюу 28% байна. Харин 18-24 насны албан хаагчдын эзлэх хувь 0 байна.
Төрд ажилласан жил:
Тухайн байгууллагад ажилласан жил: 1-5 жил 36% буюу 9, 6-10 жил 28% буюу 7, 11-15 жил 36% буюу 9 байгаа нь тухайн байгуулагад тогтвор суурьшилтай удаан жил ажиллаж байгаа нь харагдаж байна. Энэ нэг талаараа хамт олны уур амьсгал таатай, ажиллах нөхцөл сайн байдагтай холбож ойлгож болох юм.
Нийт албан хаагчдаас бакалавр зэрэгтэй 84% буюу 21, магистер зэрэгтэй 8% буюу 2, бүрэн дунд боловсролтой 8% буюу 2 тус тус эзлэж байна.
Тус байгууллагад ажиллаж байгаа нийт албан хаагчдын 52% буюу 12 нь нийтийн орон сууцанд, 40% буюу 10 нь 1-2 өрөө галалгаатай хувийн байшинд, 8% буюу 2 нь монгол гэрт амьдарч байна. Галалгаатай хувийн байшинд амьдарч байгаа албан хаагчдын 7 нь эмэгтэй ба үүнээс 1 нь өрх толгойлсон, монгол гэрт амьдарч байгаа 2 албан хаагчаас 1 нь мөн өрх толгойлсон албан хаагч байна. 25 албан хаагчаас 2 нь харааны хөгжлийн бэрхшээлтэй групп тогтоолгосон албан хаагч байдаг.
Байгууллагын батлагдсан орон тоо 33, хангагдаагүй орон тоо 7 ба сул орон тоо нь нийт батлагдсан орон тооны 3% байна. Сул орон тоог албан тушаалаар авч үзвэл Сүхбаатар, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Уулбаян, Халзан сумдын байгаль хамгаалагч, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны аудит, Хүний нөөц, сургалт сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн орон тоо сул байна. Сул орон тоо үүссэн шалтгаан нь өмнөх албан хаагч өөрийн хүсэлтээр болон тэтгэвэрт гарсантай холбоотой.
Нийгмийн баталгааны дэмжлэгийг хамгийн их нь үр дүнгийн урамшуулал, эрүүл мэндийн үзлэг, буцалтгүй тусламж, ажиллах нөхцөл төдийгөөр хязгаарлагдаж байна.
Албан хаагчдын 100 % гэрлэсэн, гэрлээгүй, ганц бие, салсан албан хаагч байхгүй байгаа нь гэр бүлийн хувьд тогтвортой байна. 1-3 хүүхэдтэй албан хаагч нийт албан хаагчийн 88%, 4-6 хүүхэдтэй албан хаагч 12% ийг эзлэж байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1 Энхүү хөтөлбөрийн зорилго: Төрийн албан хаагчдын хуулиар тогтоосон нийгмийн баталгаа дэмжлэг авах боломжийг бүрдүүлж, хэрэгцээг бодитоор тодорхойлж, үр дүнд суурилсан хариуцлага, урамшууллын тогтолцоо бүхий чадахуйн зарчимд тулгуурласан тогтвортой, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэхэд оршино.
2.2 Хөтөлбөрийн зорилтууд:
Зорилт-1: Төрийн албан хаагчид хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлж, нийгмийн баталгааг хангах;
Зорилт-2: Байгууллагын хөгжилд хувь нэмэр оруулах, өндөр чадамжтай боловсон хүчнийг салбар бүрд тасралтгүй бэлтгэх;
Зорилт-3: Албан хаагчдын хувь хүний болоод гэр бүлийн хөгжлийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах замаар тогтвортой, бүтээмжтэй ажиллуулах;
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.1 Төрийн албан хаагчид хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлж, нийгмийн баталгааг хангах хүрээнд:
- Төрийн албан хаагчид ажлын гүйцэтгэл, үр дүн, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдсан урамшуулал олгох, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг жил тутам тооцон олгох нөхцөлийг Төсвийн шинэчлэлийн бодлоготой уялдуулан бүрдүүлэх.
- Байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослийн даатгалд хамруулах, хууль зөрчигчдийн зүгээс ирж болзошгүй алива хавчлага, дарамтыг бууруулах, энэ чиглэлээрх сайн туршлагыг нэвтрүүлэх.
- Байгаль хамгаалагчдыг төрийн албаны тухай хууль тогтоомжийн хүрээнд ажил сайжруулах, сайн туршлага нутагшуулах зорилгоор шилжүүлэн болон сэлгэн ажиллуулах.
- Үйл ажиллагааны үр дүнг харгалзан гадаад улсын байгаль хамгаалагчидтай туршлага солилцох солилцооны хөтөлбөр, богино, дунд хугацааны сургалт, дадлагад хамруулах.
- Албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж, ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлийг хангах, өрөө тасалгааг аятай, тохитой орчин үеийн оффисын стандартын жишигт нийцүүлэн тохижуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай материаллаг бааз, компьютер, техник хэрэгсэл, тавилга эд хогшлоор хангах асуудлыг ажилтнуудаас санал авч судалгаа хийсний үндсэн дээр жил бүрийн төсөвт тусгах замаар шийдвэрлэнэ.
- Албан хаагчдад ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоос гадна албан тушаал ахиулах, төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв хугацаанаас өмнө олгох, Төр, засгийн шагналаар шагнах, гадаад оронд сургалтанд хамруулах, туршлага судлуулах зэргээр хууль тогтоомжид нийцүүлэн урамшуулна.
- Байгууллагын хөгжилд хувь нэмэр оруулах, өндөр чадамжтай боловсон хүчнийг салбар бүрд тасралтгүй бэлтгэх;
- Төрийн албанд шинээр орж байгаа залуу албан хаагчдыг чадавхжуулах.
- Чадварлаг мэргэжлийн боловсон хүчин, зөвлөхүүдийг орон нутагтаа урьж ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа хангах дэмжлэг үзүүлэх.
- Албан хаагчдын хувь хүний болоод гэр бүлийн хөгжлийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах замаар тогтвортой, бүтээмжтэй ажиллуулах;
- Албан хаагчдыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулах.
- Байгаль хамгаалагчдын дунд нийгэм, соёл, спортын олон талт арга хэмжээ, ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж хэвших.
- Байгаль хамгаалагчдыг судалгааны арга зүйд сургаж, судалгаа шинжилгээний байгууллагуудын анхан шатны мэдээлэл цуглуулах, ажиглалтын ажилд татан оролцуулах.
- Ажиглалт, орчны хяналт шинжилгээг олон улсад түгээмэл ашиглагддаг систем, төхөөрөмж ашиглан хийдэг болох.
- Гэр болон галлагаатай байшинд амьдардаг албан хаагчид түлээ нүүрс худалдан авахад нь тодорхой хэмжээний тусламж үзүүлэх, мөн хэмжээний тусламжийг орон сууцанд амьдардаг албан хаагчдад адил олгоно.
- Байгаль хамгаалагчдын хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, ажлын байрны ойр байршилтай цэцэрлэг, сургууль, дотуур байранд хамруулах, зуны амралтаар нь хүүхдийн зусланд явуулах зэрэг асуудлаар орон нутгийн захиргаадтай хамтран ажиллах.
- Төрийн албан хаагчдыг орон сууцны нөхцөлөө сайжруулах, өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
- Хөтөлбөрийг 2023-2027 онд хэрэгжүүлнэ.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц
- Хөтөлбөрийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
- Газрын жил бүрийн төсөв
- Төсөл хөтөлбөр
- Бусад эх үүсвэр
- Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр байгууллагын төсөвт тусган батлуулна.
Зургаа. Хэрэгжилтийн хяналт-шинжилгээ үнэлгээ
- Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг жил бүр байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж, хэрэгжилтийн явцад хяналт тавих, дүгнэх ажлыг байгууллагын хэмжээнд дарга, ахлах мэргэжилтэн нар хариуцан гүйцэтгэнэ.
- Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар байгууллагын удирдлага, албан хаагчид тодорхой санал, хүсэлт гаргаж, хөтөлбөрт тодотгол хийж, нэмэлт оруулж болно.
Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
7.1 Хөтөлбөрийн удирдлага, зохицуулалт, хяналтыг Газрын дарга хэрэгжүүлнэ.
7.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр боловсруулан батлуулах ажлыг Хүний нөөц, сургалт сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн ажлын хэсэг зохион байгуулна.
7.3 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг жилээр төлөвлөнө. Төлөвлөгөө, төсвийг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, батална.
7.4 Энэхүү хөтөлбөр нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нийт ажилтан, албан хаагчид хамаарна.
Найм. Хөтөлбөрийн хугацаа хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт
- Төрийн албан хаагчийн тогтвор суурьшил, эрхэлсэн ажлын үр бүтээл дээшилсэн байна.
- Албан хаагчдын ажлын бүтээм, санаачилга нэмэгдэж, үйл ажиллагааны үр дүнд ахиц гарч иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж дээшилсэн байна.
- Төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрмийн хэрэгжилт сайжирна
- Төрийн албаны сул орон тоо бүрэн хангагдана.
- Шинээр томилогдсон албан хаагчийг ажлын чиг баримжаа олгож, дадлагажуулна.
- Төрийн албан хаагчийн өрхийн амьжиргааг сайжруулах, аж ахуй эрхлэх дэмжлэг, тусламж нэмэгдэнэ.
- Төрийн албан хаагчдын чадамж дээшилнэ.