Газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
Газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
3.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн чиглэлээр төрийн , шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах:
3.1.1. Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын Их Хурал, Засгийн газар, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, салбарын сайдын баталсан байгаль орчны чиглэлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөр, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, албан даалгавар, "Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр"-т байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохион байгуулах;
3.1.2. Монгол улсын Ерөнхийлөгчөөс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр гаргасан зарлигийг орон нутагт хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг ханган ажиллах;
3.1.3. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих;
3.1.4. Байгаль орчны салбарын дүрэм журам стандартуудыг мөрдүүлэх, сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих;
3.1.5. Байгаль орчны асуудал хариуцсан сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан байгаль орчны бодлогыг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээнд тусгагдсан тодорхой арга хэмжээг хариуцан зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
3.1.6. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах-байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх замаар санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг буй болгож, эдгээр хөрөнгөөр аймаг, сум, орон нутагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;
3.1.7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр эхлэх төслүүдийг үнэлгээнд бүрэн хамруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн дагуу эрх үүргийнхээ хүрээнд гаргасан ерөнхий үнэлгээний дүгнэлтийн талаархи тайланг жил бүр харьяалах яаманд хүргүүлж байх;
3.1.8. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор ногоон орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Энэ ажилд байгууллага, иргэдийн хүч оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
3.1.9. Нутгийн ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд экологийн боловсрол олгох ажлыг зохион байгуулах, мэргэжлийн ажилчдыг сургах, давтан сургах боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг орон нутагтаа хэрэгжүүлэх;
3.1.10 Аймгийн байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жил тутам гаргах.
3.1.11 Уур амьсгалын өөрчлөлтийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний биелэлтийг хангах;
