ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ 2025 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
Байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн
төлөвлөгөөний 2-р хавсралт
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ: БОГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН Г.ТУНГАЛАГ-70518892
СҮХБААТАР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ 2025 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
|
№
|
Нийгмийн баталгааг хангах чиглэлээр хийх ажил |
Хамрагдах албан хаагчдын тоо |
Биелэлт |
|
Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах чиглэлээр |
|||
|
1.1 |
Албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах давтан сургах чиглэлээр сургалтад хамруулах |
33 |
Байгууллагын 16 албан хаагчийг 4 удаагийн сургалтад нийт 4590000 /дөрвөн зуун тавин есөн мянган/ төгрөгийг зарцуулаад байна. Биелэлт-70% |
|
1.2 |
Сул орон тоо гарсан тохиолдолд зарыг аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх |
- |
Төрийн албаны сул орон тоог нөхөх зорилтын хүрээнд 2 Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын байгаль хамгаалагчийн орон тоонд 2 удаагийн шалгалтын зарыг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлээд байна. Биелэлт-90% |
|
1.3 |
Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй ажиллаж амжилт гаргасан албан хаагчийг төрийн одон медаль, салбарын шагналд тодорхойлох |
2 |
Хугацаа болоогүй |
|
1.4 |
Гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэж шаардлага хангасан албан хаагчдыг шагнаж урамшуулж мөн холбогдох газруудад нь уламжилж шийдвэрлүүлэх |
33 |
1-р улирлын ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшний үнэлгээр маш сайн, сайн үнэлэгдсэн байгууллагын 23 албан хаагчдад үр дүнгийн урамшууллыг 20-40 хувиар тооцон 10768500 төгрөг олгоод байна. Биелэлт-100% |
|
Ажлын байрны нөхцөл, хангамжийг нэмэгдүүлэх |
|||
|
2.1 |
Албан хаагчдад сар бүр хоол унааны мөнгийг нэмэгдүүлж олгох |
33 |
29 албан хаагчид 5 сары 31-ны байдлаар унаа, хоолны хөнгөлөлтийн зардалд 26940000 /хорин зургаан сая есөн зуун дөчин мянган/ төгрөгийг зарцуулаад байна. Биелэлт-100% |
|
2.2 |
Албан хаагчдыг төсөл хөтөлбөртэй хамтран 4 ээлжийн ажлын хувцсаар хангах |
33 |
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслөөс санхүүжүүлэн байгууллагын 33 албан хаагчид 4 улирлын 22 нэр төрлийн хувцсаар хангахаар болоод байна. Биелэлт-70% |
|
2.3 |
Албан тушаалын бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр шат дараатай хангах |
3 |
2025 онд БОГ-ын БОХУАБ-1, БОХУБ-3 байцаагч ажил үүргээ гүйцэтгэх зориулалтаар өвөл, хаврын хээрийн иж бүрэн хувцасыг 10.480 /арван сая дөрвөн зуун наян мянган төгрөгөөр/ шийдвэрлэсэн. БОУАӨЯам болон Греманы сэргээн буцалтгүй тусламжийн босгох төсөл болон Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн санхүүжилтээр аймгууддын БОГ-ын байгаль хамгаалагч нарын нийгмийн баталалгааг хангах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд олгогдсон тоног төхөөрөмжийг аймгийн хэмжээний 10 сумын байгаль хамгаалагч нарт хээрийн судалгааны ажилд зориулан гар чийдэн-11, аяны зөөврийн цэнэглэгч-11, усны халуун сав-11, аяны майхан-10, аяны үүргэвч-10, 4 хүний аяны майхан-2, анхны тусламжийн хайрцаг-2, аяны гудас-20, аяны хөнжил-20 ширхэгийг нийт 20360,0 /хорин сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн хэрэгслийг шийдвэрлэж хүлээлгэн өгсөн байна. Биелэлт-100% |
|
Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах |
|||
|
3.1 |
Албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Улаанбаатарт хотод зохион байгуулах |
26 |
Хугацаа болоогүй. |
|
3.2 |
Албан хаагч өөрөө болон ажилтны төрсөн болон хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн ах, дүү, эмээ, өвөө, ач, зээ нас барах, тэтгэвэрт гарсан ахмад нас барвал гэр бүлд нь буцалтгүй тусламжийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн олгож болно |
33 |
Зардал гараагүй. |
|
3.3 |
Ар гэрт нь гачигдал гарах, биеийн эрүүл мэндийн улмаас эмчлүүлэх, сувилуулах, эцэг, эхийн насны ой тэмдэглэх, ажилтан өөрөө буюу үр хүүхэд нь хуримаа хийх, диплом, эрдмийн зэрэг хамгаалах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн чөлөө олгоно. |
33 |
Хагас жилийн байдлаар шинээр хүүхэдтэй болсон 1 албан хаагчид 300000 /гурван зуун мянган/ төгрөгний тусламж үзүүлээд байна. Биелэлт-90% |
|
3.4 |
Гэр болон галлагаатай байшинд амьдардаг албан хаагчид түлээ нүүрс худалдан авахад нь тодорхой хэмжээний тусламж үзүүлэх, мөн хэмжээний тусламжийг орон сууцанд амьдардаг албан хаагчдад адил олгоно. |
5 |
Хугацаа болоогүй. |
|
3.5 |
Шинэ жил болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан албан хаагчдын хүүхдүүдэд бэлэг өгөх ажлыг зохион байгуулна. |
33 |
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээд байгууллагын 28 албан хаагчийн 1 хүүхдэд 50000 /тавин мянган/ төгрөгний үнэ бүхий нийт 1400000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн бэлгийг олгоод байна. Биелэлт-100% |
|
3.6 |
Байгууллагын соёл, зохион байгуулалт, үйл ажиллагааны нээлттэй байдлын талаарх сэтгэл ханамжийн судалгааг албан хаагчдаас жил бүр авч, дүнг ил тод танилцуулан түүний мөрөөр шаардлагатай арга хэмжээ авч ажиллах |
33 |
Хугацаа болоогүй |