Сул орон тооны зар
ОЙЖУУЛАЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖ, ЩЭЛЖИЛТ, ГАМШИГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭНИЙ АЖИЛД УРЬЖ БАЙНА
ЗОРИЛГО: Байгаль орчны салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчилах, ойжуулалт, ногоон байгууламж, цөлжилтийн чиг үүргийг хэрэгжүүлж, байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх, сурталчлах, гүйцэтгэлийн үр дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын емне хариуцан тайлагнана. ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ: 1. Ойн тухай хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг орон нутагт хэрэгжүүлэх;
2. Бүх нийтээр мод тарих арга хэмжээг зохион байгуулах;
3. Ойн зурвас байгуулах замаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх.
4. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх, ойн зурвас байгуулах ажлын төслийг боловсруулах, зохион байгуулах, явцын хяналт тавих, зөрчлийг арилгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, гүйцэтгэлийг актаар хүлээн авч тайлагнах;
5. Ногоон байгууламжийн талбайн хэмжээг нэмэгдүүлэн цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг тайлагнах;
6. Байгаль хамгаалагч болон ойн ангийг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, чадавхжуулах, хяналт тавих;
7. Байгаль орчныг хамгаалах ажилд олон нийтийн оролцоог өргөжүүлж, тэдний санал, хүсэлт, мэдээллийг хүлээн авч хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
8. Цөлжилттэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр боловсруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж, батлуулах, хэрэгжилтийг хангах;
9. Аймгийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохион байгуулах.
10. Байгалийн гамшгаас хамгаалах, нөхөн сэргээх талаар салбарын хууль, тогтоомжид заасан арга хэмжээг холбогдох төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Мэргэжил: Ойн инженерчлэл /082102/, Ойн аж ахуй /082101/, Ой судлал /082103/, Экологи /052101/, Байгаль хамгаалал 1052202/, Биологийн нөөц судлал 1052201/, Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи 10712/, Хүрээлэн буй орчин судлал /052102/, Хүрээлэн буй орчны хяналт үнэлгээ /071203/, Хүрээлэн буй орчны инженерчилэл /071201/ Мэргэшил: Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх
Ур чадвар: Дүн шинжилгээ, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, бусад
Бүрдүүлэх материал: Ажилд орохыг хүссэн өргөдөл
Бүртгэлийн хугацаа: 2023 оны 12-р сарын 25-ны өдрөөс 2024 оны 01-р сарын 05 ны өдрийг дуустал Материал хүлээн авах хаяг: Сүхбаатар аймгийн 16 Ди ЖИ тавер, 7 давхарт, 703 тоот өрөө, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Утас: 70518892, 99003579 БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР