ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2025.11.07
Сүхбаатар аймагт тархсан аргаль хонины тархац, нөөцийн судалгааны ажил дээр үнийн санал ирүүлэх тухай

 Аргаль хонины тархац, нөөц, сүргийн бүтэц, нүүдэл шилжилтийн (эко коридор) нутгуудыг тодорхойлох суурь мэдээллийг бүрдүүлэх, цаашид өсгөн үржүүлэхэд чиглэсэн зөвлөмж, хамгааллын менежментийн төлөвлөгөө боловсруулан гаргахад судалгааны зорилго оршино. Хамрах хүрээ: Сүхбаатар аймгийн хэмжээнд тарах сан Аргал хонины байршил нутаг болох Дарьганга сумын Нартын уул, Баяндэлгэр Зуухын айраг, Нүдэнгийн уул, Дөхөмийн Бороо OBOO Түвшинширээ Зараагийн уул, Дэлгэрхаан уул, Түмэнцогт Хар ямаатын БНГ, Мөнххаан сумын Мөнххаан уул, Сүхбаатар Дархан Хаан уул зэрэг газар

Ажил гүйцэтгэх хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 10-аас 2025 оны 12 сарын 25-ны дотор хийж гүйцэтгэнэ.

Сүхбаатар аймагт тархсан аргаль хонины тархац, нөөцийн судалгааны ажил дээр үнийн санал ирүүлэхэхийг урьж байна.