ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ӨДӨР
2024.05.23
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ӨДӨР
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ӨДӨР
Жил бүрийн 5 сарын 22 буюу өнөөдөр
Дэлхий дахинд “Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр”-ийг тэмдэглэж байна. энэ жилийн хувьд “Хамтдаа төлөвлөж хамтдаа хэрэгжүүлье” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн БОАЖГ, ИТХ-аас тус өдрийн тохиолдуулан “ХАЙРЛАЯ ХАМГААЛЪЯ ХАМТАРЪЯ” ток шоуг амжилттай зохион байгуулж нийт 5 сумын 8 эко кулбийн төлөөлөл болон ЕБС -ын 500 орчим сурагчдад Хялганат хээрийн чимэг Цагаан зээрийн талаар мэдээллийг хүргэн ажилласнаас гадна Цагаан зээрийг хайрлан хамгаалахад дуу хоолойгоо хүргэлээ.
Сүхбаатар аймгийн хэмжээнд нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж сүүлийн жилүүдэд цагаан зээрийн тоо толгой эрс цөөрч байна. Иймд хүүхэд багачуудад цагаан зээрийн ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах, тэдний оролцоог хангах зорилгоор байгаль орчны мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдийн төлөөлөл, малчин, сэтгүүлч, эко клубийн сурагчийн төлөөллийг урьж Цагаан зээрийг хайрлан хамгаалахад тулгарч буй асуудлын талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж мэдээллийг аль болох олон талаас нь хүргэхийг зорьсон. Мөн арга хэмжээний үеэр “Цагаан зээрийн холбоос нутаг, гинжин хэлхээ “
-ний чиглэлээр маш сонирхолтой танин мэдэхүйн тоглоомыг судлаач М.Ууганбаяр тоглуулж, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа
”Байгаль орчны нүүдэлчин хайрцаг” сургалт судалгааны хөтөлбөр,хэрэглэгдэхүүнийг танилцуулж байгаль хамгаалагч нарын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, материалуудаар үзэсгэлэн гаргасан нь сурагчдын олж авсан мэдээллийг улам их бататгалаа.
2023 онд “Янзаган хүрээг хайрлаарай” Зүүн бүсийн нэгдсэн чуулга уулзалтын үр дүнд оролцогч талууд “Тунхаг бичиг” гаргасан. Үүний хэрэгжилтийг хангах нэгэн ажил нь энэхүү арга хэмжээ байлаа.
Дээрх ажлыг амжилттай зохион байгууллахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт биологийн олон янз байдлыг хамгаалах төсөл,Сүхбаатар аймгийн БШУГазар,ЕБС-ийн 3дугаар сургууль, Нар тоссон мөрөөдөл ТББ болон холоос зорин ирж оролцсон Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Мөнххаан, Сүхбаатар,Түмэнцогт сумын ЕБС болон бүх зочин оролцогчидоо талархал илэрхийлье.