ШИВЭЭТИЙН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨД
2023.03.13
Монгол орон олон мянган жилийн түүхтэй хөшөө дурсгалаар нэн баялаг. Түүний дотор Сүхбаатар аймаг бусад аймгаас хамгийн олон хүн чулуутай нь.
Судлаачид Дарьгангын хүн чулууг Түрэгийн үеийнхээс эрс ялгаатай, XIII зууных гэж үздэг. Тэр тусмаа тухайн үеийн хаадын түүхтэй ч холбоотой байхыг үгүйсгээгүй. Мөн хүн чулуун хөргийг тахилга, тайлгын зориулалтаар босгосон гэж үздэг байна. Нутгийн ард түмэн хүн чулуудыг хэдэн үеэс дээдлэн хүндэлж, идээ цайныхаа дээжээ өргөж "хөрөг" хэмээн нэрлэсээр иржээ.
1980-аад оноос Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баяр Дарьганга, Наран, Онгон, Эрдэнэцагаан сумын нутгаас 50 гаруй хүн чулууг олж илрүүлэн, судалсан байдаг.