Сүхбаатар аймгийн БО-ны байгууллагын үүсэж хөгжсөн түүхэн замналаас

Анхны байгууллага

Сүхбаатар аймагт 1942 онд анх удаа аймгийн Прокурорын байгууллага 10 гаруй хүний орон тоотойгоор байгуулагдан ажиллахад түүнд Ан, агнуурын ажил хариуцсан 3 байцаагч ажиллаж эхэлснээр аймагт анх удаа БО-ны ажил үүсэж хөгжсөн түүхтэй  бөгөөд энэ үед ангийн асуудлыг хуулийн байгууллагад хариуцуулан ажиллуулж байсан бөгөөд үүнээс хойш энэхүү байгууллагатай БО-ны хуулийг хэрэгжүүлэхэд хамтран шалгалт хийж эхэлсэн түүхтэй юм. 

Ой,  агнуурын анги  байгуулагдсан түүх

БНМАУ-ын СНЗ-ийн 1986 оны 320-р тогтоолын заалт, ОМАҮЯ-ны сайдын 1986 оны 304-р тушаалыг үндэслэн 1987 оны 1-р сарын 01нээс эхлэн Сүхбаатар аймгийн Ой ангуурын ангийг тус аймаг дахь Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрийг түшиглүүлэн  байгуулсугай гэсэн  тушаал гарч энэ тушаалын дагуу тус аймагт БО-ны чиглэлийн анхны Төрийн байгууллага болох  “Ой, агнуурын анги”  байгуулагдсан.

Ой, агнуурын ангийн анхны  даргаар Д.Сүхбаатар / тухайн үед Гэр ахуйн модон

эдлэлийн үйлдвэрийн дарга хийж байсан боловч хавсран ажиллаж байв. Дорнод аймгийн харьяат.  Ой,  агнуурын Техникчээр  В.Саран, нягтлан бодогчоор Жавзмаа нар томилогдон дотоод ажил болон зохион байгуулах ажлыг хийж байсан.  

Үүний дараа БОХ-лах  газар болон өргөжиж аймгийн бүх сумдад байгаль хамгаалагч ажиллаж төвдөө Ус, газар, ой, ан, агаар хариуцсан улсын байцаагчид ажиллаж аймгийн  байгалийн нөөц, судалгааны ажил өргөжин байгалийн баялагийг аймгийнхаа нийт нутагт хамран хамгаалах, ухуулга сурталчилгаа хийх, бүртгэл судалгаа гаргах болон хууль тогтоомжийг сурталчлах зэрэг ажлуудыг хийхээс гадна хяналт шалгалтын ажил эрчимтэй явагдаж эхэлсэн юм.

Мөн байгаль  орчныг хамгаалах, хяналт шалгалтын ажил эрчимтэй явагдаж байсан ч манай байцаагчид, байгаль хамгаалагч нар аймгийнхаа байгалийг хамгаалах, биотехникийн арга хэмжээ , нөхөн сэргээх зэрэг ажлыг хийсээр ирсэн.                      

Энэ   хугацаанд   шинээр  байгуулагдсан БОЯ-ны шийдвэрээр аймгуудад анх удаа Ус цаг уур, Ой, агнуурын анги нь төсөв, орон тоо, үндсэн хөрөнгийн  хамт БОХ-лах газарт шилжин ирж нэгтгэгдэн аймгийн БОХ-лах газр болж даргаар нь Цаг уурын инженер мэргэжилтэй Я.Раднаа томилогдон ажиллав.  

БО-ны Улсын байцаагч буюу ерөнхий инженерээр З.Боргил, улсын байцаагчаар  Ч.Гомбосүрэн, Л.Энхцэцэг /1989-07-р сард/, В.Саран нар ажиллав.  

    

2003-2007

2003-02-14-ны /2003-03-11/ өдрийн 27 тоот захирамжаар  Газрын Алба шинээр байгуулагдан даргаар нь Г.Гомбосүрэн, мэргэжилтнээр М.Баатарцогт, М.Борчулуун нар ажиллав. Мөн эндээс БО-ны зарим Улсын  байцаагч нар тухайлбал: аймгийн засаг даргын 2003 оны 01-р сарын 29-ны өдрийн 14 тоот захирамжаар МХГ-т Г.Гомбосүрэн,  У.Тогоосүрэн, Ж.Адьяа, Ц.Дашдондог, Ч.Хүрэлбаатар, Ж.Зулбаатар, Ө.Саранбаатар, Ш.Цогтэрдэнэ, Ч.Гүндсамбуу, Д.Ганбаатар, Д.Баттулга, Н.Ганбат, А.Гомбожав, Ө.Түвдэн нар шилжиж ажиллав.          

БО-ны Алба мөн бие даан бодлого хэрэгжүүлэх чиглэлээр байгуулагдан үлдэж  даргаар нь З.Боргил, шинээр Р.Отгонбаатар, Н. Мєнхбаатар, жолооч Д.Мижиддорж нар ажиллав.               

2008 оны 12-р сарын 24-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын 67 тоот тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар  байгуулагдаж, дотроо Ус, цаг уур, орчны шинжилгээний албатайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд даргаар нь С.Амартайван томилогдон ажилласан ба ахин  өөрчлөгдөн  улмаар 2009-04-01-нээс 2012 оны  2 сар хүртэл М.Идэрбат томилогдон ажилласан. 2012 оны 02-р сараас 2013 оны 6 сар хүртэл Д.Батхүрэл, 2013 оны 6-р сараас 7 сар хүртэл Н.Мөнхбаатар, 2013 оны 7 сараас 2017 оны 2-р сар хүртэл Х.Төмөрхуяг, 2017 оны 2-р сараас 2018 оны 3 сар хүртэл Д.Гансүх, 2018-2021 он хүртэл Х.Төмөрхуяг, 2021 оны 3 сараас 2023 оны 03 хүртэл газрын даргаар О.Батнасан, 2023 оны 03 сараас Ш.Нямхүү томилогдож бодлогын 8 мэргэжилтэн, 13 байгаль хамгаалагч, төрийн үйлчилгээний- 4, Бичигт боомтын хураамжийн ажилтан -1 нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.