Газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

Газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

а. Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах

  • Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр батлагдсан байгаль орчин аялал жуулчлалын чиглэлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөр, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, "Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр"-т байгалийн нөөц баялгийг хамгаалах зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулах;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр гаргасан зарлигийг орон нутагт хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг ханган ажиллах;
  • Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн дагуу орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын дүрэм, журам, стандартуудыг мөрдүүлэх, сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан байгаль орчин, аялал жуулчлалын бодлогыг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээнд тусгагдсан тодорхой арга хэмжээг хариуцан  зохион  байгуулах,  сумын Байгаль орчин,  аялал жуулчлалын тасгийг мэргэжил,  арга зүйн удирдлагаар хангах;
  • Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн болон усны нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх замаар санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг буй болгож, эдгээр хөрөнгөөр орон нутагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулж хэрэгжилтийг хангуулах, байгаль хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөртэй хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах;
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр эхлэх төслүүдийг үнэлгээнд бүрэн хамруулах, аж ахуйн нэгж байгууллагуудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн дагуу эрх үүргийнхээ хүрээнд гаргасан ерөнхий үнэлгээний дүгнэлтийн талаархи тайланг жил бүр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлж байх;

3.8   Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор ногоон орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх энэ ажилд байгууллага, иргэдийн хүч оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

  • Нутгийн ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд Байгаль орчныг хамгаалах болон аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд экологийн боловсрол олгох ажлыг зохион байгуулах мэргэжлийн ажилчдыг сургах, давтан сургах боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг орон нутагтаа хэрэгжүүлэх;
  • Аймаг, нийслэлийн байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жилд нэг удаа гаргах.

б. Байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглуулах чиглэлээр

  • Байгаль орчныг хамгаалах ажилд иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог өргөжүүлж, тэдний санал хүсэлт, мэдээллийг хүлээн авч хэрэгжүүлэх арга хэмжээг авах. Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлэх, түүнд холбогдох талуудын оролцоог хангах ажлыг зохион байгуулах;
  • Байгаль хамгаалагчдыг сонгон шалгаруулах, мэргэжлийн удирдлагаар тогтмол хангаж, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, шагнаж урамшуулах, байгаль хамгаалагчдыг бие хамгаалах техник хэрэгсэл, унаагаар хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжпэг үзүүлэх;
  • Ой, ус, ургамал, амьтан зэрэг байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг орон нутагт зохион байгуулах, даалгаварт ажлын хэрэгжилтийг хангуулах;
  • Байгаль орчныг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх, халгүй хаягдалгүй, цэвэр технологи нэвтрүүлэх, инновацийг хөгжүүлэх;
  • Орон нутгийн хэмжээнд ой, ус, ургамал, ан амьтан зэрэг байгалийн нөөц баялгийг хамгаалах, ашиглах нөхөн сэргээх үйл ажиллагаанд үнэлгээ хийх ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах;
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгалийн нөөц, дурсгалт газрын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг хариуцах, хамтарч ажиллах;

3.17   Аймгийн ойн сангийн ой зохион байгуулалтыг явуулж, өөрчлөлтийг тооцон мэдээлэх, ойн ашиглалт, хамгаалалтын бүс, хот суурин газрын ногоон бүсийг тогтооход санал өгөх, ойг хамгаалах, ашиглах нөхөн сэргээх арга хэмжээний хэрэгжилтэд технологийн хяналт тавьж, зөрчлийг арилгуулах;

  • Бүс нутгийн байгаль орчинд зохицсон, зохих материаллаг бааз бүхий модлог ургамлын үржүүлгийн газар байгуулж, тарьц, суулгац ургуулах, мод сөөгийн үрийн нөөцийн сан бүрдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах замаар сайн чанарын үр, тарьц суулгац бэлтгэж орон нутгийн хэрэгцээг хангах;

3.19   Ховор, нэн ховор ургамлыг тарималжуулах ажлыг зохион байгуулах;

3.20    Усны нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, хаврын шар ус, борооны усыг хуримтлуулж усан сан, хөв цөөрөм байгуулах зэрэг арга хэмжээг нутаг орны байдалд тохируулан сав газрын захиргаа болон мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах;

3.21. Гадаргын болон газрын доорх ус авах барилга байгууламж, гүний худгуудын ашиглалтад хяналт тавих, тоолууржуулах, эзэн хариуцагчтай болгох ажлыг хариуцан, Сав газрын болон усны мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах;

  • Агаарын бохирдол, хог хаягдал, химийн бодисын менежмент, био аюулгүй байдлын асуудлаар бодлогын хэрэгтжилтийг хангах, агаар, ус, хөрсийг бохирдлоос хамгаалах, хяналт шинжилгээ хийх асуудлыг хариуцан зохион байгуулах;
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, экосистемд учирсан хохирлын талаар мэргэжлийн дүгнэлт гаргуулах, хохирлыг нөхөн төлүүлэх талаар хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах
  • Аялал жуулчлалыг тухайн орон нутагт хөгжүүлэх нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлнэ.
  • Аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сум орон нутагт, аяллын маршрут боловсруулж зах зээлд нийлүүлэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх.
  • Аялал жуулчлалын салбарын нөөцийн судалгаа хийх, мэдээллийн бааз бий болгох, статистик мэдээ гаргах
  • Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, жуулчны бааз, бусад үйлчилгээний газар, тур оператор, аж ахуйн нэгжүүдийг мэргэжил арга зүйн удирдамж зөвлөгөөгөөр хангах, хяналт тавих.
  • Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бодлогын хэрэгжилтийг хангана.
  • Аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

в. Байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр

3.30 “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг жишиг болгон байгаль орчны мэдээллийн улсын сангийн мэдээ, баримтыг бүрдүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хуулийн хугацаанд ирүүлж байх, статистик мэдээлэл нэгтгэж гаргах;

3.31   Байгалийн нөөц баялгийн талаарх мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэн, холбогдох байгууллага, иргэдэд байгаль орчны мэдээллээр үйлчлэх;

  • Байгаль орчин, ногоон хөгжлийн холбогдолтой судалгаа, шинжилгээний ажил эрхлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх, үр дүнг хүлээн авах;

 

  • Аймгийн  нутаг дэвсгэрт  байгаа  ой,   ус,   ургамал,   ан  амьтан  зэрэг байгалийн   нөөц   баялаг,   түүнээс   ашиглаж   болох   тоо   хэмжээг   нарийвчлан   тогтоолгох зөвшөөрөгдсөн хэмжээнд ашиглуулах;

 

  • Аймгийн усны нөөц, түүний зохистой ашиглалт, хэрэглээний байдлыг тогтмол үнэлж усны мэдээллийн сан үүсгэх, гадаргын усны тооллого хийх, ширгэж хатсан гол горхи, рашаан, булаг, шандын тоо, мэдээллийг гаргах, холбогдох дээд шатны байгууллагыг мэдээллээр хангах;

 

  • Газар зүйн мэдээлэлд суурилсан мэдээллийн санг хариуцах.