БОГ-ын үлгэрчилсэн дүрэм

                                                                                                                                                         

Үлгэрчилсэн дүрэм, чиглэлийг  шинэчлэн батлах тухай

                 Монгол  Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай “ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалт, Засгийн газрын  “Аймгийн засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай “ 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолыг тус тус үндэслэн   ТУШААХ нь:

  1. “Аймаг, нийслэлийн Байгаль орчин газрын үлгэрчилсэн дүрэм”-ийг 1 дүгээр, “Аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын ажилтны ажил үүргийн үлгэрчилсэн чиглэл”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Энэхүү үлгэрчилсэн дүрэм, чиглэлийг баримтлан Байгаль орчны газрын дүрэм, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг өөрийн аймгийн онцлог, орон нутгийн төсөвтөө тусгаж, баталж мөрдүүлж, ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.
  3. Энэ тушаал гарсантай холбогдуулан ”Үлгэрчилсэн дүрэм батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-76 тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                  С.ОДОНТУЯА

Байгаль орчин, уур амьсгалын

өөрчлөлтийн сайдын

 2024 оны ...... дүгээр сарын ... ны өдрийн

 ... дүгээр тушаалын хавсралт

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нэг.Нийтлэг үндэслэл

        1.1.   Байгаль орчны газар нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Захиргааны хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон салбарын нийтээр дагаж мөрдөх хууль, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, дүрэм, журам, стандартыг мөрдлөг болгож ажиллана.

         1.2.  Аймаг / нийслэлийн / Байгаль орчны газар нь / цаашид "газар" гэнэ.  Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийн дагуу байгуулагдсан аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах,  уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх талаар явуулж байгаа төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий нутгийн захиргааны байгууллага мөн.

       1.3.  Газрын үндсэн зорилго нь: Байгаль орчин, хяналт шалгалтын хууль тогтоомжийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, байгаль хамгаалах, хүрээлэн байгаа орчны бохирдол,  доройтлыг бууруулах, байгаалийн нөөц, баялгийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх, ус цаг уур орчны шинжилгээний газрын үйл ажиллагааг салбарын бодлого хөтөлбөртэй уялдуулан чиглүүлэх, байгаль орчин, судалгаа, сурталчилгааны ажлыг гүйцэтгэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, таатай орчин бүрдүүлэх, байгалийн нөөц баялгийг даацын нь хүрээнд ашиглах, хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийг хангуулахад хуулийн сахин мөрдөлтөд төрийн өмнөөс хяналт тавьж ажиллахад  оршино.

        1.4.  Газар нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Засгийн газрын холбогдох агентлагууд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын байгаль орчны бодлого, тогтоол, шийдвэр, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад, Сав газрын захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэстэй ажлын уялдааг хангаж ажиллана.

        1.5. Газар нь аймгийн хэмжээний байгаль орчныг хамгаалах, ногоон технологийг дэмжих, олон улсын сайн туршлага, стандарт бүтээмжийн арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, дэлгэрүүлэх, байгаль орчныг хамгаалах хяналт тавих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дасан зохицох чиглэлээр мэргэжил, арга зүйн удирдлагаар тогтмол хангаж, хэрэглэгчдийг байгаль орчин, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход мэдээллээр хангах, экологийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.

    1.6.  Газар нь тогтоосон журмын дагуу хийгдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба үйл ажиллагааны чиглэлийг илэрхийлсэн дүрслэл бүхий таних тэмдэгтэй байж болно.

  1. Төрийн сангийн харилцах данстай байна.
  2. Газар нь хөдөлмөрийн дотоод журамтай байна.
  3. Хөдөлмөрийн дотоод журмыг тус газрын албан хаагчдын хурлаар хэлэлцүүлж газрын даргын тушаалаар баталж мөрдүүлнэ.

Хоёр: Газрын удирдлага, бүтэц

  1. Аймаг / нийслэлийн / Байгаль орчны газрын даргыг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг /нийслэлийн/  Засаг дарга томилно.
  2. Газар нь Захиргаа, хяналтын хэлтэс, Ойн нэгж гэсэн бүтэцтэй байна.
  3. Газар нь харъяандаа сум дундын ойн ангитай байна, мөн сумдын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн буюу улсын байцаагч нарыг бодлогоор хангаж, үүрэг чиглэл өгч ажиллана.
  4. Газар нь үүрэг, зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар газрын даргад зөвлөх эрх бүхий зөвлөлийг ажиллуулах бөгөөд зөвлөл нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд газрын даргын тушаалаар батална.
  5. Зөвлөлийг газрын дарга удирдаж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг өөрийн тушаалаар батална.
  6. Зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй ажиллана.

      а/ Газрын жилийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх.

      б/ Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, баримт бичгийн шийдвэрлэлт түүнд тавих дотоод хяналтыг зохион байгуулах журам, ажлын цаг ашиглалтын журам, газрын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын хэрэгжилтэд хяналт тавих, мөрдүүлж ажиллах.

            в/Ажилтан, албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, зохицуулах, санал солилцох, мэдээллээр хангах, санал дүгнэлт, зөвлөмж гаргах.

            г/ Байгууллагад шинээр ажилтан авах, ажил албан тушаал өөрчлөн томилох, чөлөөлөх, халах, ажилтан албан хаагчдын ажил үүргийн хуваарийг тодорхойлох.

            д/ Ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх.

            е/Хууль тогтоомж зөрчсөн, газрын хэмжээнд мөрдөж буй журмуудыг зөрчсөн, хүнд суртал бий болгосон, ажилдаа хариуцлагагүй хандсан, ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн албан хаагчдыг зөвлөлийн хурлаар оруулан зөрчилд тохирсон арга хэмжээ авах санал оруулах.

  1. Газрын дарга нь дор дурдсан эрх, үүрэгтэй ажиллана.

          а/ Газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

          б/ Газрын дотоод нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэл, албан тушаалын болон ажлын байрны тодорхойлолтыг батлах, бүтээгдэхүүн нийлүүлэх зарчмаар ажилтнуудтай гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж ажиллах;

          в/ Газрын албан хаагчдыг зохих хууль журмын дагуу томилох, чөлөөлөх, ажилтнуудыг шагнах, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх;

          г/ Батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах;

           д/ Газрын нэрийн өмнөөс бусад байгууллагуудтай харилцах, хамтран    ажиллах;

          е/  Эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;

            ё/ Газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр аймаг / нийслэлийн / Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргыг бүрэн хангах;

          ж/ Сум, сум дундын ойн ангийг харьяалах, удирдлага, мэргэжил арга зүйгээр хангах;

Гурав. Газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

3.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн чиглэлээр төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах:

          3.1.1. Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын Их Хурал, Засгийн газар, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, салбарын сайдын  баталсан байгаль орчны чиглэлийн бодлогын баримт бичиг, хөтөлбөр, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, албан даалгавар, "Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр"-т байгалийн нөөц баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд зохион байгуулах;

              3.1.2. Монгол улсын Ерөнхийлөгчөөс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр гаргасан зарлигийг орон нутагт хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг ханган ажиллах;

              3.1.3. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих;

              3.1.4. Байгаль орчны салбарын дүрэм журам стандартуудыг мөрдүүлэх, сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих;

              3.1.5. Байгаль орчны асуудал хариуцсан сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан байгаль орчны бодлогыг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээнд тусгагдсан тодорхой арга хэмжээг хариуцан зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

              3.1.6. Байгалийн   нөөц  ашигласны  төлбөрийн   орлогоос   байгаль  орчныг хамгаалах-байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх замаар санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг буй болгож, эдгээр хөрөнгөөр аймаг, сум, орон нутагт хэрэгжүүлэх төсөл, арга   хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;

              3.1.7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр эхлэх төслүүдийг үнэлгээнд бүрэн хамруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хуулийн дагуу эрх үүргийнхээ хүрээнд гаргасан ерөнхий үнэлгээний дүгнэлтийн талаархи тайланг жил бүр харьяалах яаманд хүргүүлж байх;

              3.1.8. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор ногоон орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Энэ ажилд байгууллага, иргэдийн хүч оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

              3.1.9. Нутгийн ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд экологийн боловсрол олгох ажлыг зохион байгуулах, мэргэжлийн ажилчдыг сургах, давтан сургах боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг орон нутагтаа хэрэгжүүлэх;

              3.1.10 Аймгийн байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жил тутам гаргах.

              3.1.11 Уур амьсгалын өөрчлөлтийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний биелэлтийг хангах;

3.2. Байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглуулах чиглэлээр:

3.2.1. Байгаль орчныг хамгаалах ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог өргөжүүлж, тэдний санал хүсэлт, мэдээллийг хүлээн авч хэрэгжүүлэх арга хэмжээг авах, Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлэх, түүнд холбогдох талуудын оролцоог хянах ажлыг зохион байгуулах;

          3.2.2. Байгаль хамгаалагчдыг сонгон шалгаруулах, мэргэжлийн удирдлагаар тогтмол хангаж, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, шагнаж урамшуулах, байгаль хамгаалагчдыг бие хамгаалах техник хэрэгсэл, унаагаар хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;

          3.2.3. Байгаль орчинд холбогдолтой судалгаа, шинжилгээний ажил эрхлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх, үр дүнг хүлээн авах;

          3.2.4. Аймгийн нутаг дэвсгэрт байгаа ой, ус, ургамал, ан амьтан зэрэг байгалийн нөөц баялаг, түүнээс ашиглаж болох тоо хэмжээг нарийвчлан тогтоолгох. тэдгээрийг мөрдүүлж ажиллах;

          3.2.5. Ой, ус, ургамал, амьтан зэрэг байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх. улсын захиалга, даалгаварт ажлын хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, агаар, ус, хөрсийг бохирдлоос хамгаалах, хяналт шинжилгээ хийх асуудлыг хариуцан зохион байгуулах, энэ ажилд ус цаг уур орчны шинжилгээний газрыг татан оролцуулах, Хог хаягдал, химийн бодисын менежментийг хэрэгжүүлэх; 

          3.2.6. Ой хээрийн түймрээс сэргийлэх ажлыг зохион байгуулах, экосистемд учирсан хохирлын талаар мэргэжлийн дүгнэлт гаргах, хохирлыг нөхөн төлүүлэх талаар хууль хяналтын байгууллагад хандах;

          3.2.7. Байгаль орчныг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх, үүний дотор ойжуулах, ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх, хаягдалгүй технологи нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, тухайн аймагт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд болон ой, ус, ургамал, ангийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах;

          3.2.8. Аймаг, орон нутгийн хэмжээнд ой, ус, ан амьтан зэрэг байгалийн нөөц баялгийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээх үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх;

          3.2.9. Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгалийн нөөц, дурсгалт газрын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг хариуцах;

          3.2.10. Аймгийн ойн сангийн тооллого явуулах, өөрчлөлтийг тооцон мэдээлэх, ойн ашиглалт, хамгаалалтын бүс, хот суурин газрын ногоон бүсийг тоггооход санал өгөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

          3.2.11. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ойн санг эзэмшүүлэх, ашиглуулах талаар баримт материал бүрдүүлэх, гэрээ байгуулах, батламжлуулахад мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх;

          3.2.12. Ойн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээх арга хэмжээний хэрэгжилтэнд технологийн хяналт тавьж , зөрчлийг арилгуулах;

          3.2.13. Аймаг, бүс нутгийн байгаль орчинд зохицсон, зохих материаллаг бааз бүхий мод ургамлын үржүүлгийн газар байгуулж, тарьц, суулгац ургуулах, мод сөөгийн үрийн нөөц сан бүрдүүлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах замаар сайн чанарын үр, тарьц суулгац бэлтгэж орон нутгийн хэрэгцээг хангах;

          3.2.14. Мод бэлтгэх талбайг тусгаарлах, мод бэлтгэлийн ажилд технологийн хяналт тавьж. мод бэлтгэсэн талбайг хүлээн авч дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах;

          3.2.15. Мод, модон түүхий эд бэлтгэдэг мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулж, техник. технологийн өндөр түвшинд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж, зах зээлд чанар сайтай модон материал нийлүүлэх ажиллагааг дэмжих замаар хууль бусаар мод бэлтгэхийг хязгаарлах ажлыг орон нутагт модны хэрэгцээг хангахтай уялдуулан зохион байгуулах;

          3.2.16. Орон нутагтаа байгаа ховор, нэн ховор ургамлын тархац, нөөцийн судалгааг үндэслэн, ховордсон ургамлын мэдээллийн сан байгуулж нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулах;

          3.2.17. Ховор, нэн ховор ургамлыг тарималжуулах ажлыг зохион байгуулах;

          3.2.18. Аймгийн усны нөөц. түүний зохистой ашиглалт, хэрэглээний байдлыг тогтмол үнэлж усны мэдээллийн сангийн сүлжээ байгуулах;

          3.2.19. Гадаргын усны тооллого хийж, ширгэж хатсан гол горхи, рашаан, булаг, шандны тоо, мэдээллийг гаргаж холбогдох дээд байгууллагыг мэдээллээр хангах;

          3.2.20. Усны нөөц, эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, зарим гол нуурын усыг салаалах. шар усыг тогтоон барих, борооны усыг хуримтлуулах усан сан байгуулах зэрэг арга хэмжээг нутаг орны байдалд тохируулан зохион байгуулах;

          3.2.21. Бүх төрлийн худгуудын ашиглалтад хяналт тавих, эзэн хариуцагчтай
болгох ажлыг зохицуулан зохион байгуулах;

          3.2.22. Усны чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах арга хэмжээг зохион байгуулан мэргэжлийн ажлын багуудыг бий болгох;

          3.2.23. Агаарын бохирдол, хог хаягдал, био аюулгүй байдлын асуудлаар бодлогын хэрэгжилтийг хангах;

          3.2.24. Улсын тусгай хамгаалалттай газрын болон усны Сав газрын захиргааны үйл ажиллагааны төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хянаж хэрэгжилтийг хангуулах;

          3.2.25. Газар, түүний хэвлийг хамгаалах, нөхөн сэргээх талаар Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, тогтоомжид заасан арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

          3.2.26. Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг тухайн хамгаалалтын захиргаатай хамтран боловсруулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах, хамгаалалтын захиргаатай үйл ажиллагаагаа уялдуулах;

          3.2.27. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төслүүдийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулах болон байгаль орчны хуваарьт аудитыг хийлгэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

          3.2.28. Харьяалах төслүүдэд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, шинжээчээр дүгнэлтийг баталгаажуулах болон уг төслүүдийн тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ)-г хянаж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайланг хүлээн авч мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах;

          3.2.29. Аймагт үйл ажиллагаа явуулж буй Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн төслүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;

          3.2.30. Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх;

          3.2.31 Удирдах дээд байгууллагын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөгөө дэмжлэгээр хангах;

3.3.  Байгаль орчны холбогдолтой багц хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр:

3.3.1. Байгаль орчны салбарын хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан, хууль бусаар байгалийн нөөц, баялаг ашиглах, хүрээлэн буй орчныг бохирдуулах, доройтуулахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил зохион байгуулах;

3.3.2. Зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих хууль, журмын дагуу хэрэгжүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч хохирол, нөхөн төлбөрийг барагдуулах, гэмт хэргийн шинжтэй зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх;

          3.3.3. Газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтан, агаарыг хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, ой, хээрийг түймрээс хамгаалахтай   холбогдсон хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;

3.3.4. Хайгуул судалгаа, шинжилгээний ажлын болон байгалийн, аялал жуулчлалын явцад байгаль орчны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих;

3.3.5.  Монгол Улсын Улаан номонд орсон нэн ховор, ховор амьтан, ургамлын хамгаалалт, нөхөн сэргээлтэд хяналт тавих;

3.3.6. Хүрээлэн буй орчны бохирдол, доройтолыг бууруулах арга хэмжээний хэрэгжилт, байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн барагдуулалтад хяналт тавих;

3.3.7. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төсөл, хөтөлбөрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамрагдсан байдал, үнэлгээний дүгнэлт, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх  арга хэмжээний биелэлтэд хяналт тавих;

3.3.8.  Химийн хортой болон аюултай бодисын худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлт, ашиглалт, аюултай хог хаягдлын тээвэрлэлт,  устгалтын байдалд  хяналт тавих;

3.3.9. Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн нөөцийн ашиглалт хамгаалалтын байдалд  хяналт тавих;

3.3.10.  Хот тосгон, бусад суурин газрын орчинд болон гол, мөрөн, нуур, рашаан, булаг, шандын эх, ундаргын орчныг хамгаалж эрүүл ахуйн бүс тогтоосон байдалд хяналт тавих;

3.3.11. Агаар, ус, хөрсөн дэх хими, биологийн хортой бодисын хүлцэх хэм хэмжээ, байгаль орчинд хаяж болох хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хяналт тавих;

3.3.12. Газрын хэвлийг ашиглах явцад болон ашигласны дараа гарч болзошгүй аюул, бусад хортой нөлөөнөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;

3.3.13. Хууль тогтоомжид тусгайлан заагдсан бусад эрх үүрэг.

3.4. Байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр:

3.4.1. Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 37 дугаар зүйлийн

3.4.2. Байгаль орчны мэдээллийн улсын сангийн мэдээ, баримтыг бүрдүүлэн холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлж байх, статистик мэдээлэл нэгтгэж гаргах;

3.4.3. Байгалийн нөөц баялгийн талаарх мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэн, холбогдох байгууллага, иргэдэд байгаль орчны мэдээллээр үйлчлэх;

3.4.4. Судалгаа, шинжилгээний ажил эрхлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх, үр дүнг хүлээн авах;

3.4.5. Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа ой, ус, ургамал, ан амьтан зэрэг байгалийн нөөц баялаг, түүнээс ашиглаж болох тоо хэмжээг нарийвчлан тогтоолгох, зөвшөөрөгдсөн хэмжээнд ашиглуулах;

3.4.6. Аймаг, нийслэлийн усны нөөц, түүний зохистой ашиглалт, хэрэглээний байдлыг тогтмол үнэлж усны мэдээллийн сан байгуулах, гадаргын усны тооллого хийх, ширгэж хатсан гол горхи, рашаан, булаг, шандын тоо, мэдээллийг гаргах, холбогдох дээд шатны байгууллагыг мэдээллээр хангах;

3.4.7. Газар зүйн мэдээлэлд суурилсан мэдээллийн сан хариуцах.

Дөрөв. Хүний нөөц, албан хэрэг хөтлөлт

4.1. Ажилтнуудын хувийн хэргийн мэдээ баримтыг байнга шинэчлэн бүрдүүлж, хүний нөөцтэй холбоотой мэдээ, судалгаа, тайланг хуулинд заасан хугацаанд мэдээллийн зохих санд хүлээлгэн өгөх;

4.2. Төрийн албан хаагчдыг Авлигатай тэмцэх тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийг цаг тухайд нь гаргуулах;

4.3. Газрын ажилтан, байгаль хамгаалагчдын мэргэжлийн болон ажил хэргийн мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх сургалтад үе шаттай хамруулах;

4.4. Байгаль хамгаалагчдыг байгаль орчны чиглэлийн их дээд сургуульд эчнээгээр суралцуулах, давтан сургах, судалгаа авч нэгтгэн танилцуулах;

4.5. Удирдах дээд байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлт гаргах, иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулах;

4.6. Албан хэрэгт оны туршид үүсч хөтлөгдсөн баримт бичгүүдийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу ангилан төрөлжүүлж, хэрэг бүрдүүлэх;

4.7. Баримтын хадгалалтын материаллаг суурь бий болгох асуудлыг үе шаттай төлөвлөн хэрэгжүүлэх /архивын өрөө тасалгаа, баримт хадгалах хэрэгсэл, хадгалалтын аюулгүй байдлын болон хамгаалалтын техник хэрэгсэл, хувилан олшруулах, түүнчлэн гэмтэлтэй баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх техник хэрэгсэл, багс, бийр, цаас, цавуу, шугам, утас, зүү хайч/ гэх мэт;

Тав. Мэдээлэл технологи ил тод байдлыг хангах:

5.1. Байгууллагын ил тод байдлыг хангах талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллах.

5.2 Байгууллагын албан хаагчдын компьютер, техник хэрэгслийн эвдрэл гэмтэлгүй ажиллах нөхцөл байдлыг хариуцан, цахим орчинд аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээ авах;

5.3 Байгууллагын веб сайт, пейж хуудсыг хөгжүүлж мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь оруулж байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах

5.4 Байгууллагын жендэрийн асуудлыг хариуцан тайлан  мэдээг холбогдох газарт хугацаанд хүргүүлэх;

5.5 Байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх

5.6 Байгууллагын танилцуулга, тухайн жилийн хийсэн ажлын тайланг видео, шторкоор хийх

Зургаа. Газрын санхүүжилт, өмч хөрөнгө,

6.1. Газрын санхүүжилт нь дор дурдсан эх үсвэрээс бүрдэнэ.

6.1.1. Байгаль орчны асуудал хариуцсан сайдын багцад батлагдсан улсын төсвийн хөрөнгө; Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө;

6.1.2. Байгаль орчны асуудал хариуцсан сайд, аймгийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээний дагуу тухайн жилд газраас нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд зориулан улсын төсвөөс олгосон хөрөнгө;

6.1.3. "Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай"  Монгол Улсын хуулиар зохицуулагдах хөрөнгийн тодорхой хэсэг;

6.1.4. Газар нь өөрийн өмч хөрөнгөтэй байж, түүнийгээ холбогдох хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;

6.1.5.Төсөв санхүүгийн ил тод байдлын хүрээнд шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

                                                                                                     Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын.... оны ...дугаар

сарын...ны  өдрийн...тоот

тушаалын .... дугаар хавсралт

            АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН

АЖИЛТНУУДЫН АЖИЛ ҮҮРГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЧИГЛЭЛ

 

Ажлын байр

Ажил үүргийн чиглэл

1.

Байгаль орчны газрын дарга

 

Нэг. Удирдан зохион байгуулах.

1/ Газрын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

2/ Эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;

3/ албан хаагчидтай гүйэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээ тус тус байгуулж, үр дүнг дүгнэх;

4/ Газрын албан хаагчдыг зохих журмын дагуу томилох, чөлөөлөх, ажилтнуудыг шагнах, урамшуулах асуудлыг шийдвэрлүүлэх;

5/ Газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гарсан хууль тогтоомж Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвзр, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргаа төв байгууллага болон холбогдох агентлаг, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах;

6/ Газартаа ойн нэгж байгуулах, сумын болон сум дундын ойн ангийн ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

Хоёр. Төсөв санхүүгийн асуудал.

7/ Батлагдсан төсвийг захиран зарцуулах;

8/ Байгаль орчны санд хөрөнгө төвлөрүүлэх, улмаар баталгаатай эх үүсвэрийг буй болгож, эдгээр хөрөнгөөр орон нутагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

9/ Байгаль хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой хууль тогтоомжийг сурталчлах, тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлээр нөхөрлөл, хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагатай гэрээ байгуулж ажиллах, санхүүжилтийн асуудлыг төсөл, хөтөлбөр, байгалийн нөөц ашигласны орлого, орон нутгийн хөгжлийн сан зэрэг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх;

Гурав. Газрыг төлөөлөн бусад байгууллагатай харилцах.

10/ Газрын нэрийн өмнөөс бусад байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах;

11/ Газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Төрийн захиргааны төв байгууллагыг бүрэн хангах;

12/ Идэвхтэн байгаль хамгаалагчийг урамшуулах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх.

2.

Газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн

 

 

Нэг. Газар, түүний хөрсийг хамгаалах

1/ Газар зохион байгуулалтын аймгийн ерөнхий төлөвлөгөө, сумдын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулахад хамтран ажиллах;

2/ Газар зохион байгуулалтын талаар явуулж байгаа нэгдсэн бодлого, газрын талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

3/ Аймаг, сумын газрын нэгдмэл сангийн тайланд дүн шинжилгээ хийн дүгнэлт гаргах;

4/ Геодезийн солбицол, өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоог батлах тухай” Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолын дагуу ойн болон усны сан бүхий газар, агнуурын байршил нутаг, улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хийгдэх орон зайн мэдээллийн нэгдсэн нэг санг бүрдүүлэн сумдын газрын албадтай хамтран ажиллах;

5/ Газар нутгийг орон нутгийг тусгай хамгаалалтад авсан тухай шийдвэрээ, холбогдох мэдээллийн хамт БОАЖЯ болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт хүргүүлж байх;

6/ Газрын төлөв байдал, чанарын болон газар, газрын хэвлийн холбоотой эрхийн бүртгэлийн мониторингийг орон нутагт хэрэгжүүлж мэдээллээр БОАЖЯ-ыг хангах;

7/ Улсын тусгай хамгаалалттай газрын болон усны Сав газрын захиргааны үйл ажиллагааны төлөвлөгөөг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хянаж хэрэгжилтийг хангуулах;

8/ Газар, түүний хэвлийг хамгаалах, нөхөн сэргээх талаар Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, тогтоомжид заасан арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

9/ Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг тухайн хамгаалалтын захиргаатай хамтран боловсруулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах, хамгаалалтын захиргаатай үйл ажиллагаагаа уялдуулах;

Хоёр. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудал

10/ Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төслүүдийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулах болон байгаль орчны хуваарьт аудитыг хийлгэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

11/ Харьяалах төслүүдэд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, шинжээчээр дүгнэлтийг баталгаажуулах болон уг төслүүдийн тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө /БОМТ/-г хянаж батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайланг хүлээн авч мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах;

12/ Аймагт үйл ажиллагаа явуулж буй Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн төслүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;

13/ Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх.

3.

Байгаль орчны салбарын бодлогын хэрэгжилт, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

 

Нэг. Байгаль орчны салбарын бодлогын хэрэгжилт

1/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хөгжлийн үзэл баримтлал, төрөөс экологийн талаар баримтлах бодлого, байгаль орчин, ногоон хөгжлийн үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах;

2/ Хоёр. Хүний нөөц, дотоод ажлын талаар

3/ Ажилтнуудын хувийн хэргийн мэдээ баримтыг байнга шинэчлэн бүрдүүлж, хүний нөөцтэй холбоотой мэдээ, судалгаа, тайланг хуулинд заасан хугацаанд мэдээллийн зохих санд хүлээлгэн өгөх;

4/ Газрын ажилтан, байгаль хамгаалагчдын мэргэжлийн болон ажил хэргийн мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх сургалтад үе шаттай хамруулах;

5/ Удирдах дээд байгууллагын хүний нөөцийн чиглэлээр гаргасан тогтоол шийдвэрийн биелэлт гаргах, хүний нөөцтэй холбоотой иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулах;

6/ Байгаль орчны газрын үйл ажиллагааны тайланг хагас, бүтэн жилээр гаргах.

4.

Улсын (ахлах) байцаагч

 

1/ Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны тев  байгууллагын хяналтын газраас  баталсан холбогдох бодлого, төлөвлөлтийг орон нутагт орон хэрэгжүүлэх, тайлагнах;

2/ Хариуцсан хяналтын чиглэлээрх аж ахуй нэгж байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн  хэрэглээ, үйлчилгээний соёл, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх, зөвлөн туслах ажлыг зохион байгуулах, иргэд, бизнес эрхлэгчдийг мэдээлэл, зөвлөмжөөр хангах;

3/ Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;

4/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас  ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж хуулийн хугацаанд  шийдвэрлэх;

5/аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

6/ Улсын байцаагчийн үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

7/ Шаардлагатай тохиолдолд хариуцсан хяналтын чиглэлээрх сумдын улсын байцаагчийн хяналт шалгалтын баримт бичиг, албан бичгийг хянах, зохих стандартыг шаардлага мөрдүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагаа, түүний гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өгөх, сургаж мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;

8/ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих хууль, журмын дагуу хэрэгжүүлэх;

9/ Улсын байцаагчийн бусад нийтлэг чиг үүрэг болон хууль тогтоомж, хэм хэмжээний актад заасан өдөр тутмын бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

5.

Уур амьсгалын өөрчлөлт,ногоон хөгжил цөлжилт, байгалийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн

 

 

Нэг. Уур амьсгалын өөрчлөл