ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛЖ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ХАЯГДАЛГҮЙ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ
ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛЖ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ХАЯГДАЛГҮЙ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Хог хаягдлыг анхан шатанд бууруулж, ангилан ялгаж хэвшсэн, ангилах тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгахад шинэлэг санал санаачлага гаргаж хаягдалгүй техник, технологи нэвтрүүлсэн, хоёрдогч түүхий эдийг цуглуулсан, дахивар нөөц болгон ашигласан, дахин боловсруулсан, эдийн засгийн эргэлтэд оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
ХОЁР. УРАМШУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
2.1 Доорхи чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид урамшуулал олгоно
2.1.1.Хог хаягдлыг бууруулах
2.1.2.Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх, хадгалах
2.1.3.Хог хаягдлыг хадгалах, дахин боловсруулах эргүүлэн ашиглах
2.1.4.Байгальд ээлтэйгээр устгах
2.1.1. Хог хаягдлыг бууруулах
2.1.1.1 Үйлдвэрлэлд шаардлагагүй сав баглаа боодол, илүү материал ашиглалтыг бууруулах, хэрэглээг багасгах
2.1.1.2 Дахин ашиглах, засварлах боломжтой бүтээгдэхүүн сонгох, үйлдвэрлэх
2.1.1.3 Нэг удаагийн хуванцар, гялгар уутны хэрэглээг хязгаарлах зөвхөн шаардлагатай зүйлсийг худалдан авах ухаалаг хэрэглээний соёлыг хөгжүүлэх
2.1.2. Хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх, хадгалах үйл ажиллагааны чиглэл, түүнд тавих шаардлага:
2.1.2.1 Хог тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь зориулалтын битүүмжлэлтэй, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, ажилчид нэг бүрийг хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангасан байх;
2.1.2.2. Ангилан ялгасан хог хаягдлыг тус бүрээр цуглуулан тээвэрлэсэн, зориулалт цэгт хадгалсан, хэрэглээний шаардлага хангасан зориулалтын сав, баглаа боодлыг хэрэглээндээ нэвтрүүлсэн байх;
2.1.2.3. Өөрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд болон дам нөлөөгөөр бий болдог хог хаягдлыг цуглуулж ангилах, дахин ашиглах, дараагийн шатны боловсруулалтад нийлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан байх;
2.1.2.4. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн технологи зохион бүтээх нэвтрүүлэх зэргээр технологийн шинэчлэл хийсэн байх;
2.1.2.5. Тээвэрлэгчийн хариуцсан нутаг дэвсгэрт ил задгай, бөөгнөрсөн хог хаягдалгүй байх.
2.1.2 Хог хаягдлыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах үйл ажиллагааны чиглэл, түүнд тавигдах шаардлага:
2.1.2.1 Дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэгч эрх бүхий этгээд түүхий эд болох хог хаягдлыг өөрөө болон хог хаягдал цуглуулах эрх бүхий этгээдээр дамжуулан цуглуулж дахивар нөөц болгон ашигласан, дахин боловсруулсан, хог хаягдлаар шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байх;
2.1.2.2 Хоёрдогч түүхий эд авах цэг байгуулан тогтмол үйл ажиллагаа явуулж хог хаягдлыг ангилан ялгаж, дахивар нөөц цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн байх;
2.1.2.3 Малын өтөг бууцыг бордоо болгон ашигласан эсвэл боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн байх;
2.1.2.4 Үйлдвэрлэлийн, үйл ажиллагаанаас гарах хог хаягдлыг бууруулах арга хэмжээг бодитоор авсан, хог хаягдлыг ангилан ялгаж дахин ашигласан, дахин боловсруулсан байх;
ГУРАВ. УРАМШУУЛАЛД ХАМРАГДАХ ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ТАВИХ ШААРДЛАГА:
3.1. Урамшуулалд хамрагдах иргэн , аж ахуйн нэгж, байгууллага нь дараах шаардлага хангасан байна.
3.2. Урамшуулалд хамрагдах иргэн :
3.2.1. Иргэн нь байнгын оршин суух хаяг, бүртгэлтэй, орчны цэвэрлэгээг тогтмол хийж, цэвэрлэгээнд тогтмол оролцдог, хог хаягдал, орчны бохирдол бууруулсан үр дүнг гарсан, баг, хорооны иргэд үр дүнг батламжилж тодорхойлолт гарган тухайн шатны Засаг даргаар дэмжүүлсэн байна.
3.2.2.Хог хаягдлыг зохих журмын дагуу төрөлжүүлэн ангилан ялгах сав байршуулж ангилан ялгаж хэвшсэн, хоёрдогч түүхий эд авах цэгт тогтмол нийлүүлсэн байх;
3.2.3.Орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн бол байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн байх;
3.3 Урамшуулалд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага:
3.3.1 Тухайн аймаг, сумын харьяалалтай байх
3.3.2. Татварын өр төлбөргүй байх;
3.3.2.Хог хаягдлын анхан шатны болон нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж, холбогдох мэдээ, тайланг тогтоосон хугацаанд хүргүүлсэн байх;
3.3.3.Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн байх;
3.3.4.Зохих стандартын дагуу хог хаягдлыг ангилан ялгаж дахивар нөөц болгон ашигласан, дахин боловсруулсан болон энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдтэй гэрээ байгуулан тогтмол нийлүүлэх замаар бохирдлыг бууруулсан байх;
3.3.5. Хог хаягдлын менежментийг сайжруулах инновацийн бүтээгдэхүүн, нэвтрүүлэх зэргээр технологийн шинэчлэл хийсэн байх;
ДӨРӨВ. УРАМШУУЛЛЫН ХЭЛБЭР, ХЭМЖЭЭ
4.1.Энэхүү журмын "Хоёр", "Гурав"-т заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан иргэн 300.0 мянган төгрөг, аж ахуйн нэгж байгууллагад 500,0 мянган төгрөгийн урамшуулал олгоно.
4.2.Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэврүүлж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу "Ногоон гэрчилгээ", "Эко тэмдэг" авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн жилд нь нэг удаа 500 мянган төгрөгийн урамшуулал олгоно.
4.3.Сумын Засаг дарга нь энэ журамд заасан иргэн (өрх) аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг Төсвийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сумын хог хаягдлын зардлаас санхүүжүүлнэ.
ТАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
5.1.Энэ журмын 6 -д заасны дагуу урамшуулалд хамрагдах тухай хүсэлт /аж ахуйн нэгж, байгууллага албан бичиг, иргэн өргөдөл/ гаргах бөгөөд урамшуулалд хамрагдах шаардлагыг хэрхэн хангасан болон үйл ажиллагааны үр дүнгийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тусгаж, дор дурьдсан холбогдох баримтыг хавсаргасан байна;
5.2. Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар;
5.3..Харьяалах сум татварын албаны тодорхойлолт (аж ахуйн нэгж, байгууллагад хамаарна);
5.4.Төслийн талаарх баг, хорооны Засаг даргын, тодорхойлолт;
5.5.Хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаарх тайлан, мэдээлэл.нотлох баримтуудыг хавсаргана.
ЗУРГАА. УРАМШУУЛАЛ ОЛГОХ
6.1.Сумын Засаг дарга нь энэ журам, “ Аймгийн энгийн хог хаягдлыг цэвэрлэх ангилах, цуглуулах тээвэрлэх дахин боловсруулах сэргээн ашиглах устгах булшлах журмын 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь заалтын дагуу иргэн /өрх/, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох шаардагдах санхүүжилтийн талаар санал боловсруулж , сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
6.2. Сум дүүргийн засаг дарга нь тухай жилд урамшуулалд хамрагдахаар нэр дэвшсэн энэ журмын "Хоёр", "Гурав"-т заасан шаардлагыг хангасан иргэн аж ахуйн нэгж байгууллагыг тухайн оны 1 дүгээр улиралд багтаан сонгон шалгаруулна
6.3.Сумын Засаг дарга нь энэ журмын дагуу шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг тухайн оны 12 сарын 25-ны дотор багтаан урамшуулна.
6.4.Урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн жилийн 12 сарын 10-ны дотор багтаан энэхүү журмын "Зургаа"-д заасан баримт бичгийг бүрдүүлэн сумын Засаг даргад хүргүүлнэ.
6.5.Сумын Засаг дарга нь урамшуулалд хамрагдах шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад батламж мөнгөн урамшууллыг олгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж сурталчилна.
6.6.Сумын Засаг дарга нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон урамшууллын тайланг холбогдох баримт бичгийн хуулбарын хамт тухайн онд багтаан Байгаль орчны газарт хүргүүлнэ.